Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар энэ сарын 3-наас 6-ны өдрүүдэд Канадын Торонто хотноо болсон уул уурхай, ашигт малтмалын хайгуулын салбарын хамгийн том арга хэмжээ болох PDAC чуулганд оролцоод ирсэн билээ.

Мөн энэхүү чуулганд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци, “Оюутолгой” компани, Эрдэнэс Монгол нэгдэл, Эрдэнэт үйлдвэр, Бадрах Энержи, Эрдэнэс Оюу Толгой, Степ Голд, Занаду Майнз тэргүүтэй төр, хувийн хэвшлийн төлөллүүд оролцсон билээ.

Цахим сүлжээгээр салбарын сайдыг тус чуулганд өөрийн охин Г.Хүслэнгээ төрийн зардлаар авч явсан гэсэн мэдээлэл цацагдаж, багагүй шүүмжлэл өрнөсөн билээ.

УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар өнөөдөр (2024.03.15) энэ талаар тайлбарлахдаа “Манай яамнаас гурван хүн “PDAC 2024” чуулгад оролцсон. Монгол Улс хоёр дахь жилдээ чуулганы үеэр асар ажиллуулж байна. Асарт зогсох оюутнуудыг цалинжуулж ажиллуулдаг.

Манай охин Канадын Торонтогийн их сургуулийг төгссөн. Төрийн мөнгөөр яваагүй. Төр, улсаа бодоод, ажилд маань тусалсан” гэв.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу