“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажилчдын усанд ордог шүршүүрийн өрөөнд хяналтын камер суурилуулсан тухай зураг, бичлэг өчигдөр /2024.03.14/ цахим сүлжээнд цацагдсан.

Уг хэргийг Орхон аймгийн цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ.

Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд “Ариун цэврийн өрөө, хувцас солих өрөө, нийтийн үйлчилгээний газрын тусгай зориулалтын үйлчилгээний өрөө, караоке, зочид буудлын өрөө, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, хэвтүүлэн эмчлэх өрөө зэрэг хувь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд илтэд халдахаар байршилд камер байршуулахыг хориглоно” гэж заасан байдаг. 

Х.ТҮШИГ

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу