Засгийн газрын өнөөдрийн (2023.03.22) хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна.


ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Шувуу” ажиллагааны хүрээнд гадаад руу оргон зайлсан хүмүүсийн дансыг хааж царцаах чиглэлээр хэрэг мөрдөх байгууллагуудтай хамтарч ажиллах үүргийг Ерөнхий сайд өгсөн.

Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаад мөрдөн байцаалтын шатнаас оргон зайлсан 18 хүн байна. Бусад мөрдөх байгууллагад харьяалагдаж байгаатай нь нийлээд 100 гаруй хүн бий. Тэднийг эрэн хайж, мөрдөн шалгах ажиллагааг эрчимжүүлэх үүргийг Ерөнхий сайдын зүгээс өглөө.

Прокурорын тогтоолоор дээрх хүмүүсийн гадаад паспортыг хүчингүй болгож, гадаад улс орнуудын хилийн шалган нэвтрүүлэх байгууллагууд руу мэдэгдэх үүрэг өгсөн.

Мөн энэ хүмүүсийн гадаадад ашиглаж байгаа, монголоос мөнгө шилжүүлж авч байгаа монголд нээлгэсэн данснуудыг нь хаахаар болсон.

Бидний хамгийн том асуудал бол хувийн хэвшлийг дэмжих, төрийн хүнд суртал, дарамтаас гаргах юм. Тиймээс хувийн хэвшлийн чөлөөтэй хөгжих боломжийг хангах үүднээс төрийн албан тушаалтан эс үйлдэл үзүүлж, хувийн хэвшлийн аж ахуйн үйл ажиллагаанд саад тотгор үзүүлж байгаа үйлдлийг Эрүүгийн хуульд тодотгож, нэмэлт өөрчлөлт оруулах чиглэл өгсөн. Төрийн албан хаагч албан тушаалаа урвуулан ашиглахыг хориглосон заалт оруулсан байдаг ч илүү тодорхой болгох үүрэг өгсөн. Дөрөвдүгээр сарын хоёр дахь долоо хоногтоо багтааж Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсийг өргөн барихаар төлөвлөж байна” гэлээ.

ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу