ТикТок нийгмийн сүлжээ АНУ-ын хоригт орох эрсдэлтэй тулгараад буй. Өнгөрсөн Лхагва гарагт АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим Хятадын “Byte Dance” компанийн эзэмшлийн уг программыг АНУ-д хориглох талаар тусгасан хуулийн төслийг баталсан билээ.

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэнбин Пүрэв гарагт болсон хэвлэлийн бага хурал дээр “АНУ-ын Төлөөлөгчдийн танхим уг хуулийн төслийг баталснаар АНУ шударга өрсөлдөөний зарчим болон олон улсын эдийн засаг, худалдааны дүрмийг зөрчиж байна” гэж мэдэгдэв.

Бээжин Google, YouTube, X, Instagram, WhatsApp, Facebook зэрэг АНУ-ын ихэнх нийгмийн сүлжээний платформыг хааж байгаа бөгөөд Хятадын засгийн газрын мэдээлэл цуглуулах, хуваалцсан контентын төрлийг дагахаас татгалзаж буй юм.

АНУ-ын Сангийн сайд асан Стивен Мнучин TikTok-ийг Хятадын Byte Dance компаниас худалдан авахыг зорьж байгаа талаар ярьжээ. Тэрбээр CNBC-д ярилцлага өгөх үеэрээ “TikTok-ийг худалдан авах талаар хамтран хөрөнгө оруулах боломжтой хүмүүстэй ярилцсан” хэмээн хэлсэн байна. Одоогийн байдлаар Мнучин амжилттай хэлцэл хийж чадах эсэх нь тодорхойгүй байгаа аж.

“Bloomberg Intelligence”-ийн тооцоолсноор, TikTok-ийн АНУ дахь бизнес 35-40 тэрбум ам.доллароор үнэлэгдэж буй юм байна.

 Эх сурвалж: CNN, BLOOMBERG
Д.ТУЯА

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу