Францын Үндэсний ассамблей дахь хэт барууны үзэлт, “Үндэсний нэгдэл” намын бүлгийн дарга Марин Ле Пен Баасан гарагт тус улсын Ерөнхийлөгч Эммануэль Макроны Украины талаарх хамгийн сүүлд хийсэн мэдэгдлийн талаар байр сууриа илэрхийлэхдээ “Макрон эхлээд улс орноо эмх замбараагүй байдал руу хөтөлсөн бол одоо бас дайтуулахыг хүсэж байна” гэж хэлжээ.

Макрон өмнө нь “France 2” сувагт ярилцлага өгөхдөө Франц Улс Оросын “өдөөж” болзошгүй хурцадмал байдалд хариу арга хэмжээ авах бөгөөд “Орос хэзээ ч ялахгүй” гэдэгт итгэлтэй байгаагаа мэдэгдсэн аж.

Тэрбээр “Франц Орос болон Оросын ард түмэнтэй дайтаж байгаа юм биш” гэж тэмдэглээд, Украиныг дэмжиж, Оросын цэрэг тус бүс нутгийг орхин явах ёстой. Франц улс Украин дахь цэргийн ажиллагаанд хэзээ ч манлайлан оролцохгүй” гэж мэдэгджээ.

Ле Пен олон нийтийн Х сүлжээнд “Эммануэль Макрон улс орныг эмх замбараагүй байдал руу хөтөлж байгааг бид харсаар байна. Өнгөрсөн шөнө тэр бас биднийг дайтуулахыг хүсэж байгааг мэдэж авлаа” гэж бичжээ. Мөн тэрбээр “Макрон ‘улс оронд тохиолдож болох хамгийн муу зүйлийн талаар’ тайвнаар ярьдаг гэж хэлсэн байна.

Эх сурвалж: RIA NOVOSTI
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу