Монгол Улсад тохиолдоод буй зудын хүндрэл бэрхшээлийг даван туулахад зориулан Оросын Холбооны Улсаас нийт 8500 тонн буудайг хүмүүнлэгийн тусламжаар олгохоор шийдвэрлэснээ мэдэгдсэн талаар Гадаад харилцааны яам мэдээлэв.

ОХУ-ын Засгийн газрын албан ёсны цахим хуудаст мэдээлснээр, уг хүмүүнлэгийн тусламжийг Оросын тал Алтанбулаг хилийн боомтоор, авто тээврээр Монголын талд хүргэх бөгөөд хүмүүнлэгийн тусламжийн эхний цуваа 2024 оны гуравдугаар сарын 16-ны өдөр ирэх аж.

Энэхүү тусламжийг хүргүүлэхийг ОХУ-ын Засгийн газраас Бүгд Найрамдах Буриад Улсын Засгийн газарт үүрэг болгосон байна.

Э.ЭГШИГЛЭН

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу