НӨАТ-ын сугалааны тохирол Лхагва гарагт буюу гуравдугаар сарын 20-ны 13:00 цагт болно. Тохирлыг Ebarimt аппликэйшн болон “Боловсрол суваг” телевизээр орон даяар шууд дамжуулна.

Иймээс 2024 оны хоёрдугаар сарын 1-нээс 29-ний хооронд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа маргааш (2024.02.20)-ийн 23:59 цагаас өмнө бүртгүүлж, сугалаандаа хамрагдахыг Татварын байгууллагаас санууллаа.

Сугалааны урамшуулалд: 

  • 3 орон таарвал /30,000-60,000 төгрөг/
  • 4 орон таарвал /40,000-100,000/
  • 5 орон таарвал /60,000-500,000 төгрөг/
  • 6 орон таарвал /100,000- 5 сая төгрөг/
  • 7 орон таарвал /500,000- 10 сая/
  • 8 орон таарвал 5-30 сая төгрөг авах юм. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу