Монгол Улсын нийт хүн амын 49 хувь буюу 1.7 сая нь эрэгтэйчүүд байна. Нийт эрэгтэйчүүдийн 48.3 хувь нь Улаанбаатар хотод, 51.7 хувь нь хөдөө орон нутагт амьдарч буй ажээ.

Эрэгтэйчүүдийн дундаж наслалт 67 буюу эмэгтэйчүүдийнхээс 9.7 насаар бага байна. Энэ нь дэлхийн хэмжээнд 12-т, Зүүн Ази, Номхон далайн бүсийн хэмжээнд хоёрдугаарт орж буй томоохон зөрүүтэй үзүүлэлт юм.

Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр, өнөөдрийн байдлаар Монгол Улсад Цэрэг нэртэй 14, Зэвсэг нэртэй гурван хүн байна.

Цэргийн алба хаасан байдлын тухайд, 

  • 18-29 насныхны 15.8 хувь,
  • 30-39 насныхны 42.6 хувь,
  • 40-49 насныхны 63.8 хувь,
  • 50-59 насныхны 82.7 хувь,
  • 60-аас дээш насныхны 87.8 хувь нь цэргийн алба хаажээ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу