Японы мэргэжлийн сүмо бөхийн Хаврын тэмцээн буюу Харү башё ес дэх өдрөө үргэлжилж байна. Өнгөрсөн нэгдүгээр сарын башёд түрүүлж, дээд зиндааны ес дэх түрүүгээ хүртсэн ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ энэ сарын 15-ны өдөр гурав дараалан ялагдал хүлээж, башёг орхив.

Нурууны гэмтэл нь сэдэрсний улмаас тэрбээр тэмцээний дөрөв дэх өдрөөс эхлэн маэгашира цолтнуудад гурав дараалан ялагдаж, гурван кинбоши алджээ. Одоогоос 58 жилийн өмнө буюу 1966 оны Кюүшюү башёд ёкозүна Точинокай эхний зургаан өдөрт дөрөв унаж байсан аж.

Харү башёг өнгөрсөн тэмцээнд жюүрёод түрүүлсэн Такэрүфүжи макүүчид барилдаж буй анхны башёдаа уналгүй качикоши хийсэн түүхэн дэх долоо дахь бөх болжээ. Түүний араас Оносато долоо, озэки Хоошёорюү, Такакэйшо, Котоновака тэргүүтэй долоон бөх зургаан даваатай нэхэж яваа аж.

Харү башёд барилдаж буй манай бөхчүүдээс макүшитад улсын гарди Д.Рагчаагийн хүү Асахакүрюү Р.Жамъянтогтох, жониданд Кёкүкайюү Ш.Далайбаатар нар нэг уналгүй 50 хувийн амжилтаа үзүүлж, тэргүүлэгчдийн эгнээнд хэвээр үлдсэн байна.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу