Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар нийслэлийн өмчийн байруудтай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ. 

Тэрбээр “Улаанбаатар радиотой холбоотой харилцаа 2005 оноос хойш шүүх дээр маргаж байгаа. Тэрийгээ далимдуулаад өнөөдрийг хүртэл 19 жил нэг ч төгрөгийн төлбөр төлөөгүй. Маргаад л байж байдаг. Ийм маягаар нийтийн өмчийг ямар үнэгүйдүүлээд ашиглаж байна.

Мөн биднийг хүүхэд байхад ахуй үйлчилгээний төв гэж байсан. Тэр байрыг сарын 500 мянган төгрөгөөр өмчийн харилцаа тойрсон олон жил шимэгчилдэг нөхөд түрээсэлж байгаа. Тэгээд цааш нь 20-30 сая төгрөгөөр түрээслүүлдэг. Энэ бол дэлхийд байхгүй бизнес шүү.

Сард нийслэлд 500 мянган төгрөгийг өгчихөөд, 20 гаруй сая төгрөгийн түрээсийн мөнгө цаанаасаа авдаг.

Нийслэлд ийм үнэгүйдсэн өмч байх хэрэг бий юу. Үнэгүйдсэн байруудын жагсаалтыг гаргаж, дуудлага худалдаагаар хувийн компаниудад зарчихмаар байгаа юм” хэмээн хэллээ. 

               

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу