Чингэлтэй дүүрэгт байшин шатаж, гурван настай хүүхэд энджээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 21 дүгээр хорооны “Булаг”-ийн 19 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр буюу гуравдугаар сарын 18-ны 16:35 цагт Онцгой байдлын байгууллага хүлээн авсан байна.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 6 км зам туулан 16:47 цагт очиход иргэн Т-ны 9х4 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 40 минут ажиллаж унтраажээ.

Гал түймэрт иргэн М /3 настай, эрэгтэй/ өртөж нас барсан байсан тул цогцсыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд, иргэн Т (29 настай, эрэгтэй)-ы нурууны хэсэг түлэгдсэн байсныг НЯТТ-д тус тус шилжүүлж өгсөн байна.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу