МАН-ын Удирдах зөвлөл 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших хүсэлтэй горилогчдын өргөдлийг албан ёсоор хүлээн авч эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор ирэх сонгуульд МАН-аас нэр дэвших хүмүүсийн нэр тодорсоор байна.

Тэдний нэг нь УУХҮ-ийн дэд сайд асан О.Батнайрамдал болов. Тэрбээр сонгуульд нэр дэвших хүсэлтээ МАН-ын Удирдах зөвлөлд өгсөн талаараа цахим хуудсаараа дамжуулан мэдэгдлээ. 

Тэрбээр “Монгол Улсын иргэнийхээ хувьд Отгоншарын Батнайрамдал миний бие Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвших хүсэлтээ хууль, журмын дагуу намынхаа Удирдах зөвлөлд албан ёсоор өглөө. Монгол Улсын хөгжлийн төлөө хамтдаа урагшаа” хэмээсэн байна. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу