Перугийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр тус улсын төрийн тэргүүний үнэт бугуйн цагны цуглуулгын тухай мэдээлэл цацагдаж эхэлжээ. Үүнтэй холбогдуулан тус улсын Ерөнхий прокурорын газраас Ерөнхийлөгч Дина Болуартег хууль бусаар хөрөнгөжсөн байж болзошгүй хэмээн сэжиглэж, урьдчилсан мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлсэн байна.

Тус газраас гаргасан мэдэгдэлд дурдсанаар, Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч Дина Болуартег хөрөнгө орлогоо худал мэдүүлж, “Rolex” цагаа нуун дарагдуулах зэрэг гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэмээн сэжиглэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахыг даалгажээ.

Сэтгүүлч Марко Сифуэнтес “YouTube” сувагтаа өнгөрсөн долоо хоногт, Болуарте 2022 оны арванхоёрдугаар сард ерөнхийлөгч болсноосоо хойш “Rolex” зэрэг 14 өөр цагтай олны өмнө гарч ирснийг илчилсэн дүрс бичлэг байршуулсан байна.

Перугийн Конгресс Ерөнхийлөгч асан Педро Кастиллог авлигын хэргээр огцруулсны дараа тухайн үед дэд ерөнхийлөгч байсан Болуарте төрийн тэргүүн болжээ.

Эх сурвалж: TASS
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу