Хөвсгөл аймагт 2018 онд хонь хариулж явсан 13 настай охины амь насыг хохироосон С.Б-д холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүлжээ.

Тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны гуравдугаар сарын 14-ний өдөр дээрх хэргийг хянан хэлэлцсэн байна. Улмаар С.Б-г Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.7-д заасан “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж хөнөөсөн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, бүх насаар нь хорих ял оноожээ.

С.Б өмнө нь насанд хүрээгүй хүүхэд хүчиндэх гэмт хэрэгт хоёр удаа ял шийтгүүлж байжээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу