Улсын хэмжээнд хүчин төгөлдөр үйлчилж буй 6500 гаруй стандарт бий. Үүний 43 хувь нь олон улс, бүс нутгийнх. Хамгийн олон буюу 702 стандарт эрүүл мэндийн салбарт мөрдөгддөг байна. Стандарт, нормыг хэрэгжүүлэхэд иргэдэд ч, хяналт тавьж буй байгууллагуудад ч харилцан адилгүй ойлголтын зөрүү гарч, хүндрэл учирдаг. 

Тэгвэл, нийслэлийн нутгийн захиргааны 34 байгууллагын төлөөлөл 280 гаруй албан хаагчийг хамруулан “Стандарт ба хөгжил” үндэсний хөтөлбөрийн хүрээнд албан хаагчдын хэлэлцүүлгийг өнөөдөр \2023-3-22\  зохион байгуулжээ. Уг хэлэлцүүлгийн үеэр “Стандарт, хэмжил зүйн газар”-ын дарга Б.Ууганбаяр:

Мөрдөгдөж байгаа бүх стандартыг цэгцлэх, нэгдсэн бодлого боловсруулах шаардлагатай байсан. Үүнд Засгийн газар онцгойлон анхаарч, “Стандарт ба хөгжил” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Хөтөлбөрийн хүрээнд Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн төслийг боловсруулан мэргэжлийн холбоод, стандартын техникийн хороодоор хэлэлцүүлж байна. Мөн төрийн бус байгууллага, иргэд, олон нийт, сонирхогч талуудын саналыг авч байгаа. Одоогоор 1120 гаруй санал ирсэн. Эдгээр саналыг үндэсний хөтөлбөрт тусгаж, мөн цаашид хийх ажил, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд оруулна гэлээ.

Хотын стандарт, хяналтын газрын дарга С.Төмөрдулам:

Стандартгүйгээр үйл ажиллагаа явуулах, барьж байгуулах, цаашлаад улс орон хөгжих боломжгүй. “Тэгэхээр стандарт, хэмжил зүйн салбарын шинэчлэлд онцгой анхаарч байгаа нь, мөн үүнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төлөөлөл оролцож, саналаа солилцож байгаа нь өндөр ач холбогдолтой” гэлээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу