Гуравдугаар сарын 15-наас эхлэн нийтийн тээвэрт толгой тоолох төхөөрөмж суулгаж, зорчигчдын толгойг тоолж эхлэх талаар Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар мэдэгдсэн билээ.

Энэ талаар тэрбээр хэвлэлд дахин тайлбар өгөхдөө “Программ хангамжаар автобусанд суусан хүний тоо, төлбөр төлсөн хүний тоотой нийлэх ёстой биз дээ. Хулгайг зогсооё гэж байна. Юу нь буруу байгаа юм бэ.

Толгой тоолох төхөөрөмжийг цөөн тооны автобусанд суурилуулсан. Туршилт хийгээд долоо хонож байна. Тоо яг л таарч байна” хэмээн хэллээ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу