Нийслэлээс Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд жил бүр төсөв гаргаж, урсгал засвар, тохижилт хийдэг. 2008 оноос хойш гэхэд нийт 4.6 тэрбум төгрөг зарцуулсан байна. Энэ хугацаанд нийслэлийн төсөвт нийт 32,7 сая төгрөгийн ногдол ашиг хуваарилжээ.

Ногдол ашиг төвлөрүүлэлтийн байдал /мян.төгрөг/

  • 2008 онд – 2,359.80  (Шүүхийн маргаантай байсан тул ТУЗ хуралдаагүй байна)
  • 2009 онд – 0             
  • 2010 онд – 0         
  • 2011 онд – 0  (ТУЗ-ийн хурлаар ногдол ашиг хуваарилах асуудлыг хэлэлцээгүй)
  • 2012 онд – 0       
  • 2013 онд – 0
  • 2014 онд – 3,172.80 (ТУЗ-ийн 2014 оны 14/01 тогтоолоор 3,302.3 мянган төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн)
  • 2015 онд – 0  (ТУЗ-ийн 2015 оны 15/05 тогтоолоор Компанийн тухай хуулийн 47 дугаар зүйлд заасан заалтыг хангаагүй тул ногдол ашиг ногдуулахгүй гэж шийдвэрлэсэн)
  • 2016 онд – 0 (ТУЗ-ийн 2016 оны 16/02 тогтоолоор Компанийн тухай хуулийн 47 дугаар зүйлд заасан заалтыг хангаагүй тул ногдол ашиг ногдуулахгүй гэж шийдвэрлэсэн)
  • 2017 онд – 2,250.00  (ТУЗ-ийн 2017 оны 17/04 тогтоолоор 2,500.0 мянган төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн)
  • 2018 онд – 6,409.20  (ТУЗ-ийн 2017 оны 17/04 тогтоолоор 7.121.0 мянган төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн)
  • 2019 онд – 0 (ТУЗ хуралдаагүй тул ногдол ашиг төвлөрүүлээгүй)
  • 2020 онд – 0 (Ногдол ашиг хуваарилаагүй)
  • 2021 онд – 0 (ТУЗ-ийн хурлаар ногдол ашиг хуваарилахгүй гэж шийдвэрлэсэн)
  • 2022 онд – 0 (Алдагдалтай ажилласан тул ногдол ашиг хуваарилаагүй)
  • 2023 онд – 8,513.58   (ТУЗ-ийн 2023 оны Т23/02 тоот тогтоолоор 20,570.6 мянган төгрөгийн ногдол ашиг хуваарилхаар шийдвэрлэсэн)

Нийт дүн – 32 сая 705 мянга 380 төгрөг

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу