Хот тойрсон төлбөр авах 5 цэг бүрэн  цахим болсонтой холбоотойгоор цагаан сар болон ачаалалтай өдрүүдэд түгжрэл үүсээгүй байна. Тээврийн хэрэгсэл 2 секундэд товчоодоор нэвтрэх бөгөөд автомашины улсын дугаарын бүртгэл дээр нэхэмжлэл үүсэх юм.

Харин жолооч та доорх зааврын дагуу хурдан шуурхай, хуримтлагдсан өр, төлбөр үүсгэлгүй төлөх боломжтой.

WWW.ROADPAY.MN ХОЛБООСООР ТӨЛБӨРӨӨ ТӨЛӨӨРЭЙ

Хувилбар 1

  1. Roadpay.mn сайтруу орно.
  2. Улсын дугаараа оруулж хайлт хийнэ.
  3. Тээврийн хэрэгсэл эзэмшигч өөрийн регистрийн дугаарын сүүлийн 4 орны тоог оруулна.
  4. Товчоодоор нэвтэрсэн нэхэмжлэл, огноо, аль товчоогоор нэвтэрсэн мэдээлэл гарч ирнэ.
  5. Бүгдийг төлөх гэсэн сонголтыг сонгоно
  6. Төлбөрийн сувгаа сонгож гүйлгээ хийж баталгаажуулна.

Хувилбар 2

  1. И-баримт аппликешнрүүгээ орно.
  2. Хялбар бүртгэл хэсгийг сонгож тээврийн хэрэгслийн улсын дугаараа бүртгүүлнэ.
  3.  Цаашид таны товчоодоор нэвтэрсэн төлбөрийг НӨАТ-ын буцаан олголтоос суутгана.

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу