Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарыг домогт Халх голын дайны ялалтын 85 жилийн ойн баярт оролцож, хамтдаа тэмдэглэн өнгөрүүлэхийг урьсан талаар “Mongolnow” цахим хуудаст мэдээлжээ.

Тус мэдээлэлд “Монгол Улсын Засгийн газраас энэ оны наймдугаар сард өрнөх гол үйл явдлуудын талаар тогтоол гаргажээ. Энэхүү тогтоолд ‘Халх голын дайны ялалтын 85 жилийн ойн баярыг түүнд оролцсон баатруудын эр зоригийг мөнхжүүлэх, Оросын Холбооны Улстай найрамдалт, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх зорилгоор 2024 оны наймдугаар сард тэмдэглэн өнгөрүүлнэ’ хэмээн дурдсан байна” гэжээ.

Дашрамд дурдахад, өнгөрсөн 2023 онд ОХУ-ын ЭСЯ-ны Хэвлэл мэдээллийн ажилтан Т.М.Сятчихина “Ойг угтаж, Улаанбаатар хот дахь маршал Г.К.Жуковын нэрэмжит талбайг сэргээн засаж дуусаад байна. Дорнод аймгийн төв Чойбалсан хотод ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар, БНМАУ-ын хошой баатар, маршал Г.К.Жуковын хөшөөг босгох талаар шийдвэрлээд байна” гэж мэдэгдсэн билээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу