“PGL Major Copenhagen 2024” буюу CS2 тоглоомын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ) Дани улсын Копенхаген хотноо болж байна. Тус тэмцээн нийт 1.2 сая ам.долларын шагналын сантай бөгөөд Open stage, Elimination Stage, Playoff Stage гэсэн гурван шаттайгаар энэ сарын 17-ноос 31-ний хооронд үргэлжлэх юм. 

Дэлхийн шилдэг 24 баг оролцож буй энэхүү тэмцээнд Ази тивийг төлөөлөн Монголын “The MongolZ” баг оролцож байна. The MongolZ баг Open stage шатанд ОХУ-ын “AMKAL ESPORTS” багуудыг хожсон.

Улмаар сүүлийн тоглолтоо өчигдөр (2024.03.20) Бразилын “Legacy” багийн эсрэг ВО3 журмаар хийж, 2:0 онооны харьцаатайгаар ялалт байгууллаа. Ингэснээр Монголын баг дэлхийн аваргын “Elimination Stage” буюу шатанд анх удаа тоглохоор боллоо.

Бразилын баг тэмцээнээ өндөрлүүлэв. Тус тоглолтод, дэлхийн аваргад оролцож буй хамгийн залуу тоглогч, The Mongolz-ын 16 настай “mzinho” /Б.Аюуш/ 36-24 K-D болон 87.8 ADR-тайгаар багаа тэргүүлжээ.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу