Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан өөрийн цахим хуудсаараа дамжуулан тайлбар өгчээ.
Тэрбээр “Иргэн Г.Ган-Очирын ор үндэслэлгүй мэдээлэлд тайлбар өгөх нь:
2022.12.12-ны өдөр жүжигчин Цогтбаяр, иргэн Г.Ган-Очир нарын фэйсбүүк live дээр надтай холбоотой худал мэдээлэл дурдагдсан учир албан ёсоор тайлбар хийж байна.
1. Миний бие иргэн Г.Ган-Очиртой огт уулзаж, утсаар холбогдож байгаагүй бөгөөд огт танихгүй.
2. Иргэн Г.Ган-Очир намайг өөрийн туслах Лхагва хэмээх хүнээр дамжуулан НӨАТ-ын буцаан олголт, НӨАТ-ыг дарж өгнө гэж компаниудаас 175 тэрбум төгрөгийг хувьдаа авсан мэтээр ор үндэслэлгүй мэдээлэл түгээлээ. Гэвч надад Лхагва хэмээх туслах огт байгаагүй. Мөн СЯ-ны мэдээллээр 2021 онд 1,1 сая хүнд 206 тэрбум төгрөгийн НӨАТ-ын буцаан олголт олгожээ. Тиймээс иргэн Г.Ган-Очирын дээрх мэдээлэл ямар ч ор үндэслэлгүй гэж няцааж байна.
3. Миний бие 2016 оноос хойш МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа бөгөөд Г.Ган-Очир хэмээх хүн МАН-д ажиллаж байгаагүй.