Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2024.03.21)-ийн нэгдсэн хуралдаанаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт дараах байр суурийг илэрхийллээ.

Тэрбээр “Малчдын орлого нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэх нь зүйтэй. Зуд болохоор л нэг, хоёр шуудай өвс тэжээл аваачиж өгөх биш, малчдыг хангалттай орлоготой болгох хэрэгтэй. Ингэхийн тулд малын түүхий эд, ноос ноолуур, арьс шир, мах, сүүн бүтээгдэхүүн, дайвар бүтээгдэхүүн нь үнэ цэнтэй байх ёстой. Нэг хонийг 100 гаруй мянгаар биш 300 мянгаар зардаг болгох боломжийг бүрдүүлэх хэрэгтэй.

Малчдын амьжиргаа, орлогын түвшнийг нэмэгдүүлэх, мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжсэн хуультай болмоор байна. Энэ асуудлыг отгон чуулганаар хэлэлцээд шийдчихвэл түүхэнд үлдэх том шийдвэр болно. Зудтай хүнд хэцүү байгаа үед тэвнээр л туслаад байх биш тэмээгээр тусалсан шийдвэр гаргамаар байна” гэлээ.

Мөн “Баялгийн сангийн тухай хууль”-иар зөвхөн “Эрдэнэс Монгол”-оос ногдол ашиг авдаг биш Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүх стратегийн ордоос ногдол ашиг авдаг байх нь зүйтэй” гэж байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “Ирээдүй хойч үедээ өвлүүлж үлдээх тухай хуультай болох хэрэгтэй. Ингэж чадвал отгон чуулганаар хийсэн ажилтай үлдэнэ” хэмээн онцлов.

А.БАЯР

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу