АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Др.Курт М.Кэмпбэлл энэ сарын 21, 22-ны өдрүүдэд Монгол Улсад айлчлахаар төлөвлөсөн талаар Гадаад харилцааны яамнаас мэдээлэв.

Айлчлалын үеэр Курт Кэмпбэлл тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд бараалхаж, Гадаад харилцааны яамны удирдлагатай тус тус уулзах ажээ.

Айлчлалын хүрээнд хийх уулзалтуудын үеэр Монгол Улс, АНУ-ын Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийг бататгах, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, бүс нутаг, олон улсын харилцааны харилцан сонирхсон асуудлуудаар санал солилцох юм байна.

Др.Курт М.Кэмпбэлл АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогчийн хувьд хийж буй гадаад айлчлалаа Япон Улс болон Монгол Улсаас эхлүүлж буй ажээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу