Литва Улсын Хөдөө аж ахуйн яамнаас “Литва, Латви, Эстони, Польш, Чехийн Хөдөө аж ахуйн сайд нар Европын холбоо Орос, Беларусаас үр тариа импортлохыг хориглохыг Европын комисст уриалсан” гэж мэдээлжээ.

Литва улс ч Европын холбооны холбогдох удирдагчдад хандан гаргасан уриалгадаа мөн адил шаардлага тусгасан байна. Энэхүү хязгаарлалтыг Европын холбоо даяар үр дүнтэй хэрэгжүүлэхэд тус холбооны гишүүн орнуудын хамтын ажиллагаа чухал” гэж мэдэгдэлд дурджээ.

Литвийн Хөдөө аж ахуйн сайд Кестутис Навичкасын хэлснээр, 2023 онд Европын холбоо ОХУ-аас 437.5 сая еврогийн үнэ бүхий 1.53 сая тонн үр тариа импортолсон байна.

Европын холбооны орнуудын Хөдөө аж ахуйн сайд нарын зөвлөлийн хурал энэ сарын 26-нд болох бөгөөд дээрх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөжээ.

Латвийн парламент хоёрдугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар Орос, Беларусь улсаас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн импортлохыг хориглосон байна. Хориг 2025 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хүчинтэй бөгөөд шаардлагатай бол сунгах боломжтой аж. Энэ нь Европын холбооны бусад орнууд руу Латвиар дамжин өнгөрөх хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд хамаарахгүй юм байна.

Эх сурвалж: RIA NOVOSTI
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу