Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүд макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын таамаглалын талаар мэдээлэл хийлээ.

Төсвийн тогвортой байдлын зөвлөлийн дарга, эдийн засагч Н.ЭНХБАЯР: 

-Өнгөрсөн 2023 оны долдугаар сард УИХ-аас төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 16.1-д зааснаар УИХ-ын дэргэд Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийг долоон гишүүнтэйгээр байгуулсан.

Үүний зэрэгцээ Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд тодорохой өөрчлөлт оруулсан. Тухайлбал, 8.1.1-д зааснаар Төсвийн тогтвортой байдлын зөвлөл дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийг боловсруулахад ашиглах, макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын таамаглалын тооцоог хийж, гуравдугаар сарын 15-ны дотор санхүү, эдийн засгийн болон эдийн засгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх үүрэг хүлээсэн.

Бид судлаачдын бүрэлдддэхүүнтэйгээр маш богино буюу өнгөрсөн нэг сар хагасын хугацаанд энэ тооцооллыг хийлээ. Зөвлөл долоон гишүүнтэй, туслах орон тооны ажилтан одоогоор байхгүй. Тайлангаа Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яаманд хүргүүлсэн. Мөн хуулиар хүлээсэн үүргийн дагуу Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу жил болгоны төсвийн төсөл дээр санал өгөх ёстой.

Төсвийн хүрээний мэдэгдэл боловсруулахад ашиглах үндсэн үзүүлэлтийн тооцооллыг хэрхэн хийсэн бэ, ямар үр дүн гарсан талаар товч танилцуулъя.

Монгол Улс 2017 онд Олон улсын валтын сангийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдсанаас хойш улсын эдийн засаг харьцангуй нааштай өсөлттэй, гадаад худалдаа сэргэсэн, өөдрөг төсөөлөлтэй байна. 2023 оны урьдчилсан үр дүнгээр сайн гарсан.

“ТӨСВИЙН ОРЛОГО БОДИТ ЭДИЙН ЗАСАГТАА МАШ ЭМЗЭГ БАЙНА”

Монгол Улсын эдийн засагт хамгийн чухал нь экспортын өсөлт. Өнгөрсөн 2023 оны байдлаар Монгол Улсын экспортын өсөлт 12 тэрбум ам.доллар хүрсэн. Энэ нааштай өсөлтийн үндсэн шалтгаан түүхий эдийн үнийн өсөлт болон биет хэмжээний өсөлт юм.

Хэдийгээр экспорт өсөж байгаа нь нэг талаас сайн боловч нөгөө талаас болгоомжлох үзүүлэлт. Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн бүтэц буюу Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөд томоохон өөрчлөлт гарсан. 2007, 2008 онд дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ огцом өсөхөөс өмнө Монгол Улсын коксжих нүүрс экспортод гардаггүй байлаа. 2003 онд л анх Шивээхүрэнгийн боомтоор бага хэмжээний буюу хэдэн саяар бус, хэдэн мянган тонноор нүүрс гарч эхэлсэн.

Өнгөрсөн 20 жилдийн хугацаанд Монгол Улсын эдийн засгийн өсөлт буюу ДНБ савлагаа маш ихтэй байлаа. Өсөж, буурсан. Өсөлтийн гол шалтгаан нь дэлхийн зах зээл дээр байгаа түүхий эдийн үнийн өсөлт. Гурван удаа огцом өссөн. Өсөлт бүрийн дараа уналттай байсан. Энэ нь түүхий эд экспортлогч орнуудын эдийн засагт тулгардаг нийтлэг жишиг гэсэн үг.

2008 онд Монгол Улсын ДНБ-ий бүтцийн 19.2 хувь нь хөдөө аж ахуйн салбар, уул уурхайн салбарын эзлэх хувь 20.8 байсан. Одоогоос 15 жилийн өмнө Монгол Улсын эдийн засагт уул уурхай, хөдөө аж ахуйн салбар хоёр адил хувийн жинтэй байжээ. 15 жилийн хугацаанд уул уурхайн салбар эрчимтэй өсөж, 25 хувийг эзлэх болсон байна.

Уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалт ихээр хийгдэж байна. Бизнесийн үйл ажиллагаа идэвхтэй явагдаж, их экспорт хийж байна. Эсрэгээрээ манай уламжлалт салбар болох хөдөө аж ахуйн салбар үндсэндээ 2008 оныхоо түвшинд, бүтээмжийн хувьд өсөөгүй хэвээрээ байна гэсэн үг. Энэ бол уул уурхай давамгайлсан эдийн засагт тохиолддог, бидний ярьдагчлан “голланд өвчин”-ий нэг шинж гэсэн үг. Энэ бол бидний цаашид засах ёстой, эдийн засгийн бүтцийн гажуудал.

Монгол Улсын экспортын 97 хувь нь түүхий эд. 94 хувь нь уул уурхайн гаралтай түүхий эд, 3 хувь нь хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд буюу арьс шир, ноос ноолуур, мах байна.

Монгол Улсын урт хугацааны бодлогын бүхий л баримт бичигт бид эдийн засгаа төрөлжүүлнэ, уул уурхайн салбарыг дэмжинэ гэсэн зорилт тавьсан. Гэтэл гарааны нөхцөл маань ийм байна. Экспортын 80 хувь нь гуравхан төрлийн түүхий эд байна. Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр юм уу, алт.

15 тэрбум ам.долларын 80 хувь буюу 12 тэрбум ам.доллар нь гуравхан төрлийн түүхий эд байна. Энэ бол төсвийн орлого бодит эдийн засагтаа маш эмзэг. Энэ дотро зэсийн баяжмал тогтвортой. Хоёр үйлдвэр, гурван уурхай байна. Хоёр ил уурхай, нэг гүнийн уурхай. Энэ уурхайн хүчин чадал айхтар нэмэгдэхгүй нь тоодорхой.

Сүүлийн 2023, 2024 онд гүнийн уурхайн олборлолт нэмэгдэж байна. Өөр нэмэгдэх хүчин чадал байхгүй гэсэн үг. Зэсийн баяжмалын экспорт ирэх жилүүдэд агууламжаараа л нэмэгдэхгүй бол биет хэмжээгээрээ төдийлөн нэмэгдэхгүй.

Тэгэхээр Монгол Улсын экспортыг тодорхойлж буй хүчин зүйл бол нүүрсний экспорт ямар үнэтэй вэ, хэд вэ гэдэг тоо. Энэ асуудал Монголын эдийн засгийн өсөлтийг шийдэрлэж байна.

Өнгөрсөн жилүүдэд 30 орчим сая тонныг экспортолж байсан бол одоо 64.7 сая тонныг экспортлосон. Үүнд тээвэрлэлтийн дэд бүтэц, уул уурхайн компаниудын олборлох хүчин чадал, Хятадаас эрчим хүчний болон коксжих нүүрсэн дээр тогтоож буй импортын татвар, Хятад улс болон Өвөрмонголын ӨЗО-ы металлургийн үйлдвэрлэлийн гаралт, гарц нөлөөтэй.

Үүнтэй холбоотойгоор экспортын гарц зэрэг хүчин зүйлүүд Монгол Улсын эдийн засагт нөлөөлж байна. Бид үүнийг судалгаа, шинжилгээ дээр үндэслэн тайлбарлах ёстой.

Бид хуулиар хүлээсэн үүргийн дагуу макро эдийн засгийн загвар тооцооллыг хийсэн.

Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу