Монголын орчин үеийн хөгжмийн өнгө төрхийг тодорхойлох ”Triple X Hit Music Awards 2024” шагнал гардуулах ёслолын ажиллагаа хоёр дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.May be an image of text
Ирэх дөрөвдүгээр сарын 20-нд AIC STEPPE ARENA-д 18:00 цагаас энэ цагийн хамгийн шилдэг артистууд 14 номинацын төлөө өрсөлдөх юм.
Хаврын хамгийн том шуугиан тарих үзүүлбэрүүд “Triple X Hit Music Awards 2024”-ийн тайзан дээр тоглогдоно хэмээн хип хоп, R&B  хөгжим сонирхогчид хүлээж байна. 
Энэхүү хөгжмийн наадмыг “HIT Entertainment”-ийн үүсгэн байгуулагч Д.Давааням агсны санаачилгаар анх 2004 онд зохион байгуулж байв. Улмаар 20 жилийн дараа “Triple X HIT awards” нэртэйгээр шинэ уур амьсгал, хэв маягаар зохион байгуулж буй юм. 
Өнгөрсөн жилийн наадмаар,
  • Best Male R&B artist: Vandebo хамтлагийн гишүүн Vande
  • Best Male Hip Hop artist: Реппер Desant
  • Best Female R&B, Hip Hop artist: Залуу уран бүтээлч NENE
  • Music video of the year: Артист Seryoja
  • Song of the year: Артист Mo’G
  • Best Music Producer of the year: А.Ариунболд
  • Label/ Crew of the year: Toonot Records
  • Best Album of the year: Артист AM-C
  • Best Collaboration: FlaMrs MVandeGangaa
  • Video Director of the year: н.Мөнхтулга
  • Rising Star of the year: 290 (back in the business)
  • Underrated Artist of the year: Ebo (hestuu baina)
  • Shocking Star of the year: Артист Morning star (fallen angel)
  • “Triple X HIT Awards”-ын шүүгчдийн нэрэмжит шагналыг ThunderZ тус тус хүртэж байсан юм. 
Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
А.БАЯР

1 сэтгэгдэл

  1. Your paragraphs about Mary Smith describe endogamy Has any research been done to find a measure for endogamy?Eg on Ancestry, the percentage of shared matches, compared to total matches Or the percentage of total matches which are over 20 cM

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу