УИХ-ын чуулганы Пүрэв гараг (2024.03.21)-ийн үдээс хойших нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. 

Хуралдаанаар  Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 2023 оны биелэлт, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2023 оны хэрэгжилт, Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Х.Булгантуяа “2023 оны долдугаар сарын 1-ний нэмэгдлээс хойш төрийн албан хаагчдын үндсэн цалин дунджаар 40 хувиар нэмэгдсэн. 2021, 2022 онуудад төрийн албан хаагчдын цалинг цар тахлаас үүдээд нэмэгдүүлж чадаагүй байсан учраас 2023 онд нэлээд нэмэх арга хэмжээ авсан.

Үндсэн цалин нь нэмэгдсэн учраас үүнийг дагаад бусад нэмэгдлүүд нэмэгдсэн. 2023 оны долдугаар сарын нэмэгдлийн өмнө төрийн алба хаагчдын дундаж цалин 1.4 сая төгрөг байсан бол одоо хоёр сая төгрөг болсон байна. Мөн ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс 10-20 хувиар нэмнэ. Ингэснээр төрийн албан хаагчийн дундаж цалин 2.4 сая төгрөг болно.

Үндсэндээ, төрийн албан хаагчийн цалин 9 сарын дотор нэг сая төгрөгөөр нэмэгдэж байна гэсэн үг хэмээн хэллээ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу