УИХ-ын чуулганы Пүрэв гараг (2024.03.21)-ийн нэгдсэн хуралдаан дээр УИХ-ын дарга Г.Занданшатар Эрүүл мэндийн сайд С.Чинзоригийг “Үндсэн хууль зөрчиж, огцрох болзлоо хангалаа” хэмээн шүүмжлэв.

Тэрбээр “С.Чинзориг сайд Үндсэн хууль зөрчиж, огцрох болзол хангасан үг хэллээ шүү. Хэлсэн үгэндээ анализ хийгээрэй.

Үндсэн хуулийн 20 дугаар зүйлийн 1-д, УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү УИХ-д хадгална гэж заасан. “Хууль тогтоох эрх мэдэл Засгийн газарт байдаг, тэрэнд халдлаа” гэж юу яриад байгаа юм бэ.

Хоёрдугаарт, хууль санаачлах хүрээ хязгаарыг хуулиар тогтоож байна. Энэ нь УИХ-ын гишүүдийн бүрэн эрхэд хамаарна. Засгийн газрын сайд нар хууль биелүүлэх үүрэгтэй субъектүүд. Тийм учраас та Үндсэн хуулийн цэцэд очиход энэ үгээрээ огцрох болзлоо хангалаа шүү” гэжээ.

Ч.ДАШ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу