Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2024 оны гуравдугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцжээ. Үүнд:

  1. Ард түмний хүч намаас ирүүлсэн “намын даргын өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх” тухай өргөдлийг хэлэлцээд, намын даргаар Л.Гүндалайг бүртгэсэн байна.
  2. Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас ирүүлсэн “намын дүрмийн өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх” тухай өргөдлийг хэлэлцэж, өргөдөлд хавсаргасан баримт бичиг шаардлага хангаагүй гэх үндэслэлээр бүртгэхээс татгалзжээ.
  3. Улс төрийн намын бүртгэл хөтлөх журмын зарим зүйл, заалт болон хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Тухайлбал, Бүртгэлийн албанаас буцаадаг байсан зохицуулалтыг Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаас буцаахаар, намын нэр баталгаажуулах хугацаа, тамга, тэмдгийн хяналт, дугаартай холбоотой бүрдүүлэх баримт бичгийн хавсралтыг өөрчлөн баталжээ.

Мөн шүүгчдийн зөвлөгөөнөөр Монголын шүүгчдийн холбооны Улсын дээд шүүхийн салбар хорооны тэргүүнийг сонгох асуудлыг хэлэлцсэн бөгөөд тус хорооны тэргүүнээр Захиргааны хэргийн танхимын шүүгч Ц.Цогт сонгогдсон байна.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу