Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх “Хөгжлийн банкны” гэх тодотголтой нэр бүхий 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан шийдвэрлэж буй.

Тус шүүхээс дээрх шүүх хуралдааныг 2024 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн 15.00 цагаас үргэлжлүүлэн явуулж, гаргасан шийдвэрээ танилцуулах юм байна. Иймд оролцогч нарт товлосон хугацаандаа шүүх хуралдаанд хүрэлцэн ирэхийг мэдэгдэв.

“Хөгжлийн банк”-ны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 09:00 цагаас эхлэн явагдаж буй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…Шүүх хуралдааныг өдрийн цагаар явуулах ба амрах зайлшгүй шаардлагатайгаас бусад цагт тасралтгүй явуулна…” гэж зааснаар шүүх хуралдаан тасралтгүй үргэлжлэн явагдаж байгаа билээ.

Энэхүү шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцын мэдээллийг www.livecourt.mn (шүүх: Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, огноо: 2024-03-07, танхим: 2 давхар сонгоно)-ээс авч болох юм.

Э.ЭГШИГЛЭН

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу