Мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлт болон улаанбуудайн баяжуулсан гурилыг гаалийн албан татвараас чөлөөлөхтэй холбоотой хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн. Уг хуулийн төслийг УИХ-ын өчигдрийн (2024.03.21) нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн юм. Улмаар өнөөдөр үргэлжлүүлэн хэлэлцэж, санал хураах гэсэн боловч МАН-ын бүлэг завсарлага авлаа.

Тодруулбал, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн чуулганы эхэнд горимын санал гаргалаа. Тэрбээр “Засгийн газраас Гаалийн албан татварын тухай хуульд өөрчлөлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан. Өчигдөр нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн. Үүнээс харахад гишүүд янз янзын байр суурьтай байна. Тиймээс МАН-ын бүлэг гишүүдийнхээ байр суурийг нэгтгэх үүднээс уг хуульд ажлын таван өдрийн завсарлага авах саналтай байна. Шийдвэрлэж өгнө үү” хэмээн хэллээ. 

Харин УИХ-ын дэд дарга С.Одонтуяа ажлын дөрөв хоногийн завсарлага өгөв. 

Х.ТҮШИГ

1 сэтгэгдэл

  1. […] Мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлт болон улаанбуудайн баяжуулсан гурилыг гаалийн албан татвараас чөлөөлөхтэй холбоотой хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулганаар хэлэлцэж эхэлсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүдийн байр суурь ялгаатай байсан учир гишүүдийн байр суурийг нэгтгэх үүднээс МАН-ын бүлэг ажлын дөрөв хоногийн завсарлага авсан юм. […]

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу