Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт өчигдөр (2024.03.21) 20:00 цагийн орчимд хоёр хүн Сэлэнгэ мөрнөөр мотоциклтой гарч явахад голын мөс цөмөрч, нэг иргэн живсэн байна. Харин нөгөө нь уснаас эсэн мэнд гарчээ.

Энэ тухай дуудлага мэдээлэл Онцгой байдлын газарт бүртгэгдсэн даруйд сумын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 26 настай, эрэгтэйг эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна.

Иймд иргэд зам товчлох, хугацаа хожих байдлаар гол нуурын мөсөн дээгүүр зорчиж амь бие, эд хөрөнгөө эрсдэлд оруулахгүй байхыг анхаарууллаа.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу