Баянзүрх дүүргийн хуучин товчооны урд хэсэгт шар усны үер бууж, Хөлийн гол орчмын 30 гаруй айл өрх усанд автжээ. Тус газрын ойр орчимд 60 гаруй айл байдаг аж. 

Нийслэлийн Засаг даргын тамгын газар болон дүүргийн Засаг даргын тамгын газраас

  • Шар усны үерийн эрсдэлтэй бүсэд байгаа айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах,
  • Үерийн далан сувгийн лаг, хог хаягдлыг цэвэрлэх бэлтгэл ажлыг сайтар хангах,
  • Шар усны үерээс урьдчилан сэргийлэх, болзошгүй халдварт өвчнөөс сэргийлж ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг зохион байгуулах бэлтгэл ажлыг сайтар хангах ажлыг зохион байгуулж байгааг мэдэгдлээ.

Цаашид цаг агаар илүү дулаарч, нийслэлийн олон байршилд шар усны үер буух эрсдэл өндөр байгаа тул сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу