Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путинд эмгэнэл илэрхийллээ. 

Эмгэнэлд “Эрхэм хүндэт Владимир Владимирович, 

Москва хотын “Крокус Сити Холл” концертын танхимд гэмт этгээдүүд зэвсэглэн халдаж, алан насаа алдаж, шархадсанд Монголын ард түмний нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье.

Монгол Улс энэхүү балмад алан хядах гэмт үйл ажиллагаанд гүнээ харамсаж байгаа бөгөөд энэ амаргүй цаг үед Оросын ард түмэнтэй сэтгэл зүрхээрээ хамт байгаагаа илэрхийлж байна.

Амиа алдсан иргэдийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлж байгааг минь хүлээн авна уу” гэжээ.

Х.ТҮШИГ

3 САНАЛ

  1. Эхлээд энэ сайт зав бичгийн дүрмэндээ анхаар!!!!!!!!!
    Энэ хар Хүрэлсүх угаартаж нас барсан 10 хүнд ингэж эмгэнэл илэрхийлсэн үү !!!!!!

  2. Эхлээд энэ сайт зөв бичгийн дүрмэндээ анхаар!!!!!!!!!
    Энэ хар Хүрэлсүх угаартаж нас барсан 10 хүнд ингэж эмгэнэл илэрхийлсэн үү !!!!!!

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу