Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл “Метро” барих олон улсын нээлттэй тендерийн шалгаруулалтыг хоёр үе шаттай зохион байгуулж буй. Энэ хүрээнд Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас 2024 оны хоёрдугаар сарын 29-ний өдөр НХААГ/20240103208 дугаартай нэгдүгээр үе шатны шалгаруулалтыг зарлаж, энэ сарын 18-ны өдрийн 11:10 цагт хаасан билээ.

Нэгдүгээр шатанд www.tender.gov.mn цахим системээр дамжуулан Япон, Хятад, Солонгос, Монголын нийт 20 компани саналаа ирүүлсэн байна. Уг компаниудын техникийн шийдлийг судалж, шаардлагатай бол сонирхогч этгээдээс тодруулга авсны үндсэн дээр тендер шалгаруулалтын баримт бичгийг эцэслэн боловсруулж, тендерт оролцсон этгээдэд хүргүүлснээр хоёрдугаар шатны сонгон шалгаруулалт өнөөдөр (2024.03.25)-т эхлэх юм.

Египет улсад метроны төслийн багт ажиллаж буй “OC Global” компанийн транзит инженер Т.Мөнхдалай Улаанбаатарын метроны зөвлөх үйлчилгээний тендерт санал ирүүлсэн 20 компани энэ чиглэлийн туршлагатай эсэх талаар цахим хуудсаараа дамжуулан мэдээлэл хүргэсэн билээ.

Тэрбээр “Туршлагатай, туршлага багатай олон компани оролцжээ. Эндээс ямар шалгуур тавьж, алийг сонгох нь хотын удирдлагын бодлого, чиглэл, шийдвэр болно. Зөвхөн үнэ, эсвэл зөвхөн чанар, эсвэл үнэ чанарын зохих зохицлоор шалгаруулах уу гээд. Олон улсад ихэвчлэн чанар:үнэ 80:20, эсвэл 70:30 гэж шалгаруулдаг. Энэ сарын 25-нд дараагийн шатны мэдээлэл зарлагдахаар эдгээрийг мэдэж болох байх” хэмээн бичсэн юм. Тендерт саналаа ирүүлсэн компаниуд метро барих талаар хэр туршлага, мэдлэгтэй талаар сонирхъё.

  1. ERNST & YOUNG (Эрнст Энд Янг, 2013 оноос EY хэмээн нэрлэх болсон) нь аудит болон баталгаажуулалтын үйлчилгээ үзүүлдэг, дэлхийн аудитын дөрвөн том компанийн нэг. Аудит, нягтлан бодох бүртгэл, олон улсын татвар, шилжүүлгийн үнэ, санхүүгийн зөвлөгөө, хуулийн үйлчилгээ, эрсдэлийн удирдлагын чиглэлээр ажилладаг. Метроны барих төсөлд ажиллаж байсан туршлагагүй. Тус компани Франц зэрэг 150 оронд 728 салбартай. Монгол Улсад 1999 оноос хойш үйл ажиллагаа явуулж байна.https://www.ey.com/en_eg/transportation
  2. PRICEWATERHOUSECOOPERS (PwC) ихэвчлэн янз бүрийн дэд бүтцийн төслүүдэд санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг. Метроны төслүүдэд тэдний оролцоо санхүүгийн шинжилгээ, эрсдэлийн үнэлгээ, техник эдийн засгийн үндэслэл, төслийн удирдлага зэрэг олон төрлийн үйлчилгээ үзүүлэх боломжтой. Метроны төсөлд оролцож байсан туршлагын тухай мэдээлэл байхгүй байна.

https://www.pwc.com/gx/en/about/case-studies.html  

  1. INTERNATIONAL CONSULTANTS AND TECHNOCRATS PRIVATE LIMITED (ICT) Энэтхэгт төвтэй инженерийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компани. Тээвэр, усны нөөц, эрчим хүч, хот байгуулалт зэрэг төрлийн дэд бүтцийн төслүүдэд зөвлөх үйлчилгээ үзүүлэх чиглэлээр мэргэшсэн. Дотоод болон олон улсад төмөр замын төслүүдийн судалгаа, менежмент хийж байсан туршлагатай.

Олон улсад метроны төсөл хэрэгжүүлж байсан туршлагагүй, Энэтхэгт 4-5 метро шугамын нарийвчилсан зураг төсөлд ажиллаж байсан. Монголд Богдхан төмөр замын судалгаа болон Баруун бүсийн  автозамын коридор байгуулах төслийн барилгын ажлын хяналтыг хийж байсан.

https://www.ictonline.com/railwaysandmetrorails 

  1. GUANGZHOU METRO GROUP Co.LTD тээврийн үйлчилгээ үзүүлдэг. Мөн инженерийн барилга, худалдаа, үл хөдлөх хөрөнгийн бүтээн байгуулалт болон бусад бизнес эрхэлдэг. Дэлхийн хамгийн ачаалал ихтэй метроны систем, уртын хувьд Хятаддаа Бээжин, Шанхай хотын метроны дараа гуравдугаарт ордог Гуанжоу метро нийт 320 буудал, 652.81 км шугамаар ажилладаг байна.

https://www.gzrcwork.com/en/

5. CHINA RAILWAY DESIGN CORP

6. CHINA RAILWAY 5TH GROUP төрийн өмчит компани БНХАУ-аас гадаадад Энэтхэг, Пакистан улсуудад метроны төсөл хэрэгжүүлж эхэлжээ. CREC гэх нэрээр ихэвчлэн гадаадад үйл ажиллагаа явуулдаг ч бүтэц, зохион байгуулалтынх нь талаар тодорхой мэдээлэл байдаггүй байна.

http://www.crecg.com/english/index.html

7. OC GLOBAL Болгар, Румын, Туркээс эхлээд Азийн метротой ихэнх улсуудын метро төслүүдэд оролцсоор ирсэн. Японоос гадагшаа метро төслүүд (30+) хэрэгжүүлдгээрээ мэргэшсэн. Делид бүтээлцсэн метроны урт 300 км орчим аж. Монголд 1990-ээд оноос Замын-Үүдийн төмөр замын логистикийн төв, цонх их засвар. 2013 оны “Улаанбаатар метро” ТЭЗҮ, “Шинэ Улаанбаатар” нисэх буудлын төслүүд дээр ажиллажээ.

Home

8. NIPPON KOEI Японы no.1 зөвлөх инженерингийн компани. Усан цахилгаан станц, энергийн төслүүдээрээ алдартай. Бангладеш, Вьетнам, Филиппин, Египетэд олон метро төсөл хэрэгжүүлж байгаа аж.

https://www.n-koei.co.jp/consulting/english/

9. DOHWA ENGINEERING Филиппин, Алжир, Панама улсуудад хотын төмөр замын төсөл хэрэгжүүлсэн туршлагатай. Бүх төрлийн инженерингийн төсөл дотооддоо болон олон улсад хэрэгжүүлдэг БНСУ-ын томоохон компани.

https://www.dohwa.co.kr/?lang=en

10. KOREAN NATIONAL RAILWAY Олон улсын төмөр зам, метроны төслүүдэд оролцдог. Монголд Тавантолгой, Зүүнбаян төмөр замд дохиолол холбооны систем нийлүүлж байсан арвин туршлагатай компани. Хятадад ч маш олон төсөл хэрэгжүүлсэн туршлагатай. Энэтхэгийн Лакноу хотын метроны төслийг удирджээ.

https://english.kr.or.kr/main.do

11. BODI INTERNATIONAL LLC Монгол Улсад 1993 онд үндэсний хөрөнгө оруулагчдын санаачлагаар үүсгэн байгуулагдсан. Барилга, дэд бүтэц, уул уурхай, банк санхүү, хэвлэл мэдээлэл, хүнс, хөдөө аж ахуй зэрэг салбаруудад тэргүүлэгч бизнесүүдийн нэгдэл болох “Бодь групп”-ийн толгой компани. Тус компани 30 орчим жилийн түүхэндээ метро барьж байсан туршлагагүй.

-Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлийн төмөр зам 25 мянган тонн даацтайгаас гадна галт тэрэг 100 км хурдтай явах боломжтой уулзваргүй төмөр зам тавих технологийг нэвтрүүлсэн.

-Тавантолгой нүүрс чих логистикийн төв. Жилд 20 сая/тонн түүхий нүүрсийг вагон тээвэрт ачих хүчин чадалтай логистикийн төв бүтээн байгуулж буй.

-Богдхан төмөр замын төсөл. Энэхүү төслийн хүрээнд Монгол Улс-OХУ-ын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” ХНН, Зэвсэгт хүчний жанжин штаб, “Бодь Интернэшнл” ХХК гүйцэтгэгчээр оролцож байна. Монгол Улсад анх удаа онцгой төвөгшил бүхий төмөр замын туннель, эсткадан /том хэмжээний гүүр/ гүүрэн байгууламж байгуулна.

-Бөөрөлжүүтийн уурхай, цахилгаан станцын цогц төсөл. Жилд 80-100 МВт-аар өсөн нэмэгдэж буй Монгол Улсын эрчим хүчний хэрэглээг хангах зорилгоор эрчим хүчний салбар сүүлийн 40 гаруй жил хийгдээгүй томоохон бүтээн байгуулалт болох “Бөөрөлжүүтийн уурхай, цахилгаан станцын цогц төсөл”-ийг Бодь группын охин компани болох “Цэцэнс Майнинг энд Энержи” ХХК нь үе шаттай хэрэгжүүлэн ажиллаж байна.

Bodi Group

12. ZPROJECT LLC “Зэдпрожект ХХК” 2011 оны арваннэгдүгээр сарын 11-нд улсын бүртгэлд бүртгүүлсэн, ашгийн төлөө хязгаарлагдмал хариуцлагатай компани. Хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар 2021 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр Монгол Улсын иргэн Дондовцэрэнгийн Дөлгөөнийг бүртгэжээ. Метро барьж байсан туршлагагүй.

Үйл ажиллагааны чиглэл:
-Архитектур, барилга бүтээцийн зураг төсөл (ЗТ-2.1),
-Барилга байгууламжийн дотор халаалт, салхивч, хөргөлтийн систем, гадна дулааны салбар шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн зураг төсөл (ЗТ-6.2)
-Барилга байгууламжийн дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн систем, 35кВ хүртэлх гадна салбар шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн зураг төсөл Орон сууц, олон нийт, үйлдвэрийн барилгын болон тоног төхөөрөмжийн хянах, хэмжих хэрэгсэл автоматикийн зураг төсөл (ЗТ-6.3),
-Барилга байгууламжийн дотор мэдээлэл холбоо, галын болон бусад дохиоллын системийн зураг төсөл, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологи, гадна салбар шугам сүлжээний зураг төсөл (ЗТ-6.4),
-Өндөр төвөгшилтэй бүх төрлийн барилга байгууламжийн архитектур, барилга бүтээцийн зураг төсөл (ЗТ-4.1)
-Барилга байгууламжийн ажлын төсөв (ЗТ-11.2)
-Төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа

https://www.facebook.com/profile.php?id=100071183841330

13. MONCONSULT (Монконсалт ХХК) 1994 онд байгуулагдсан, хөдөөгийн хөгжил, дэд бүтэц, нийгмийн салбар, байгаль орчны менежментийн чиглэлээр мэргэшсэн Монголын тэргүүлэх зөвлөх компани. Үйл ажиллагааны чиглэл: Худалдааны зуучлал. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг, 40 гаруй мэргэжилтэнтэй. Метро барьж байсан туршлагагүй. Олон улсын болон дотоодын санхүүжилтийн агентлагуудад 50 гаруй төсөл амжилттай хэрэгжүүлжээ.

https://monconsult.mn/about  

14. MCPCgr (“Эм Си Пи Си Жи Ар” ХХК) Монгол Улсын Төрийн өмчийн хорооны 192 тоот тушаалаар 2002 онд тухайн үед Төрийн өмчит үйлдвэрийн газрын хэлбэрээр ажиллаж байсан Сэргэлт зам зураг төслийн товчоо (Авто замын газрын дэргэдэх) хувьчлагдаж, өмч хувьчлалын сонгон шалгаруулалтад инженерийн Зөвлөх үйлчилгээний олон талт үйл ажиллагаа явуулдаг байсан “Intersection” ХХК (1998 онд байгуулагдсан) шалгарсан. Улмаар 2002 оны 3 сард “Сэргэлт авто зам” ТөҮГ, “Intersection” ХХК-ийг нэгтгэн “MCPC” ХХК-ийг байгуулжээ.

“МСРС” ХХК байгуулагдсан өдрөөсөө авто зам, гүүрийн томоохон төслүүдийг боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг эрхэлж, улмаар 2008 онд “МСРС” ХХК-ийн нэрийг “Мongolian Сonstruction Рroject Consultants Group” буюу “МСРСgr” хэмээн өөрчилсөн байна.

MCPCgr нь авто замын инженерийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг. Тодруулбал, тоо баримт цуглуулах, харьцуулах ба задлан шинжилгээ хийх, замын хөдөлгөөний судалгаа, боловсруулалт, байр зүйн судалгаа, гидрологийн судалгаа, техник эдийн засгийн үндэслэл, судалгаа, боловсруулалт, хучилт ба материалын судалгаа, гидравлик ба ус зайлуулах төсөл судалгаа, суурь болон урьдчилсан зураг төсөл боловсруулалт, нарийвчилсан зураг төсөл боловсруулах зэрэг үйлчилгээ үзүүлдэг байна. Нийт 80 ажилтайнтай тус компани метро барьж байсан туршлагагүй.

http://www.mcpc.mn/en

15. RCSC LLC (“RCSC” ХХК) 2011 онд үүсгэн байгуулагдсан. Авто зам, замын байгууламжийн техник эдийн засгийн үндэслэл болон нарийвчилсан зураг төсөл боловсруулах, зам барилгын ажилд талбайн хяналт хийх зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Мөн түүнчлэн орон сууцны хорооллын гаднах зам талбай, тохижилтын зураг төсөл боловсруулдаг байна. Байгуулагдсан цагаасаа хойш Монгол Улсын авто замын түүхийг бичилцэж, олон арван ажлыг хийж гүйцэтгэжээ. Метро барьж байсан туршлагагүй.

https://www.facebook.com/100054633811081/posts/383250491866638/

  1. DB ENGINEERING Катар, Сауди Араб, Азиас Малайз, Энэтхэгт Метро дээр ажиллаж байсан туршлагатай. Германы дотоод төмөр замын дийлэнх төслийг хэрэгжүүлдэг компани.

Home

17. BARAN ISRAEL Израилын нийслэлд метро барьж байжээ. Архитектур, инженерчлэл, холбогдох үйлчилгээ, шинжлэх ухаан, техникийн зөвлөх үйлчилгээ, барилга угсралтын зөвлөх үйлчилгээ, аж үйлдвэрийн хөгжлийн төлөвлөлт, зохион байгуулалт, бизнес төлөвлөлт үйлчилгээ, инженерийн үйлчилгээ зэрэг үйлчилгээ үзүүлдэг. Метро барьж байсан талаар мэдээлэл олдоогүй.

https://www.barangroup.com/en/home-page-en/

18. NPS ENGINEERING ОХУ-ын Хязгаарлагдмал хариуцлагатай компани. Үйл ажиллагааны чиглэл: Захиалагч-хөгжүүлэгч, ерөнхий гүйцэтгэгчийн үйл ажиллагаа эрхэлдэг. 20 гаруй жилийн турш нефть химийн үйлдвэр, газрын тос боловсруулах үйлдвэр, үйлдвэрлэлийн байгууламж, цахилгаан станцын барилга угсралт, засвар үйлчилгээний чиглэлээр мэргэшсэн гэрээт гүйцэтгэгч ажээ. Метро барьж байсан эсэх талаар мэдээлэл олдоогүй.

https://www.readyratios.com/profile/1207700196065_ooo-nps-inzhiniring#general-info

19. BUREAU VERITAS INSPECTION Францын инженерингийн тест, сертификатчлал, хөрөнгийн үнэлгээ чиглэлээр мэргэшсэн компани. Нагпур хотод өндөр чанартай, байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй тээврийн систем буюу метро барихад тусалсан.

https://group.bureauveritas.com/group/expertise

20. PINI GROUP Швейцарийн 70 гаруй жилийн туршлагатай, инженерийн болон зөвлөх үйлчилгээний тэргүүлэгч компани. Туннель, гүүр бүтцийн барилга чиглэлээр илүү мэргэшсэн. Европын улсууд болон Израилд метрод зориулсан туннелиүд дээр голчлон ажилладаг байна.

https://www.pini.group

Э.ЭГШИГЛЭН

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу