Өнөөдрийн буюу гуравдугаар сарын 23-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн  салхитай. Шөнөдөө -22…-24 градус, өдөртөө -9…-11 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -24…-26 градус, өдөртөө -11…-13 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө  -24…-26 градус, өдөртөө -11…-13 градус хүйтэн байна.

Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар цэлмэг. Шөнөдөө Хэнтийн уулс болон Дорнодын тал нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө Хэнтийн уулс болон Халх гол орчмоор ялимгүй цас орно.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -30…-35 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Хараа, Ерөө,Туул, Тэрэлж голын хөндийгөөр -24…-29 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр  -6…-11 градус, говийн бүс нутгийн зүүн хэсгээр -12…-17 градус, бусад нутгаар -19…-24 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -15…-20 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -10…-15 градус хүйтэн, Алтайн өвөр говиор +1…+6 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн зүүн болон өмнөд хэсгээр 0…-5 градус, бусад нутгаар -6…-11 градус хүйтэн байна.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу