ОХУ-д болсон халдлагатай холбогдуулан Гадаад харилцааны яамнаас мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд Москва хотын “Crocus City Hall” цогцолборт террорист халдлага гарч, олон хүний амь нас эрсдэж, бэртсэн явдалд цочирдож, гүнээ харамсаж байна.

Энэхүү халдлагад өртсөн иргэдийн гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлж, гэмтэж бэртсэн хүмүүст түргэн эдгэхийг хүсэж байна. Монгол Улс хүн төрөлхтөн, энгийн ард иргэдэд аюул, заналхийлэл учруулж буй аливаа террорист үйл ажиллагааг эрс буруушаадаг болно” хэмээжээ. 

Сануулахад, ОХУ-ын нийслэл Москва хотын захад оршдог “Crocus City Hall” концертын танхимд өчигдөр (2024.03.22) орой зэвсэгт этгээдүүд халдлага үйлдсэн. Халдлагын улмаас 115 хүн нас бараад буй юм. 

Украины эрх баригчид уг халдлагад ямар нэг оролцоогүйгээ мэдэгджээ. АНУ-ын тагнуулын албаныхан халдлагыг “Исламын Улс” зэвсэгт бүлэглэлийн нэг салбар үйлдсэн байх магадлалтайг талаар мэдээлсэн билээ.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу