Реппер Rokit Bay, Fla хоёрын дундах өрсөлдөөн цахим орчинд шуугиан тариад байгаа билээ. 
Тэгвэл дуучин Rokit Bay өнөөдөр (2024.03.25) өөрийн цахим хуудсандаа “За нэг мэдэгдэл хийчихье. Одоо би үргэлжлүүлж дисс xийxгүй ээ. Намайг юу гэж хэлнэ үү хамаагүй. Мундаг дисс хийсэн байвал ялагдлаа хүлээнэ. Муу дисс хийсэн байвал олон юм онхолдохгүй. Одоо энэ асуудлыг хаяад урдах ажлууддаа төвлөрцгөөе.
Хувь хүн рүү доромжилж дайрах биш дүгнэлттэй шүүмжилдэг соёл бас дэлгэрээсэй гэж бодож байна. Миний хувьд бол ямар нэг хувийн өш хонзон санасан юм бол байхгүй шүү, спорт байсан л гэж харлаа. Одоо цомгийн ажилдаа 100% анхаарлаа хандууллаа. Удахгүй шинэ дуугаар уулзъя” хэмээжээ. 
Эргэн сануулахад, Реппер FLA буюу Б.Жавхлантөгс “Ёотон” нэвтрүүлэгт оролцох үеэрээ “Rokit Bay-ийн дуунуудад дуртай биш. Хүмүүсийг ч гэсэн дуртай байхаа болиосой гэж боддог” хэмээн хэлсэн. Үүний дараа тэрбээр “Podcast Room” гэх нэвтрүүлэгт оролцохдоо Rokit Bay-ийн талаар дахин сөхөж, түүнтэй дуугаар өрсөлдөхөө илэрхийлж, сонсогчдоо хамгаална хэмээн ярьсан юм. 
Н.УЯНГА 

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу