Реппер, найруулагч, продюсер Rokit Bay буюу О.Баярсайхан “BLAAVGAI” дуугаа өчигдөр (2024.03.25) 21:30 цагт Youtube сувгаараа цацсан.

Түүнээс хойш 14 цагийн дотор тус дуу нэг сая үзэлттэй болжээ.

Тодруулбал, гуравдугаар сарын эхээр реппер FLA буюу Б.Жавхлантөгс “Ёотон хаус” хэмээх нэвтрүүлэгт оролцох үеэрээ “Rokit Bay-ийн дуунуудад дуртай биш. Хүмүүсийг ч гэсэн дуртай байхаа болиосой гэж боддог” хэмээн хэлсэн. Үүний дараа тэрбээр “Podcast Room” гэх нэвтрүүлэгт оролцохдоо Rokit Bay-ийн талаар дахин сөхөж, түүнтэй дуугаар өрсөлдөхөө илэрхийлж, сонсогчдоо хамгаална хэмээн ярьсан юм. 

Улмаар FLA өчигдөр 16:00 цагийн үед Rokit bay-д хандан дуу гаргасан бол таван цагийн дараа Rokit bay түүнд “BLAAVGAI” дуугаар хариу барив. Үүнийхээ дараа Rokit bay “За нэг мэдэгдэл хийчихье. Одоо би үргэлжлүүлж дисс xийxгүй ээ. Намайг юу гэж хэлнэ, хамаагүй. Мундаг дисс хийсэн байвал ялагдлаа хүлээнэ. Муу дисс хийсэн байвал олон юм онхолдохгүй. Одоо энэ асуудлыг хаяад урдах ажлууддаа төвлөрцгөөе.

Хувь хүн рүү доромжилж дайрах биш дүгнэлттэй шүүмжилдэг соёл бас дэлгэрээсэй гэж бодож байна. Миний хувьд ямар нэг хувийн өш хонзон санасан юм байхгүй шүү, спорт байсан л гэж харлаа. Одоо цомгийн ажилдаа 100 хувь анхаарлаа хандууллаа. Удахгүй шинэ дуугаар уулзъя” хэмээсэн юм.

FLA-гийн Rokit Bay-д хандан хийсэн дуу:

               

Rokit Bay-ийн FLA-д хандан хийсэн дуу:

               

Х.ТҮШИГ

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу