УИХ-ын сонгуульд оролцох улс төрийн 27 нам, 2 эвсэл мөрийн хөтөлбөрт дүгнэлт гаргуулахаар Үндэсний аудитын газарт ирүүлсэн байна.

Төрийн аудитын тухай хууль, Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль, Хөгжлийн бодлого, төлөвлөлт түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвслийн мөрийн хөтөлбөрт дүгнэлт гаргахаар энэ сарын 22-ноос 24-ний өдрүүдэд хүлээн авчээ.

Мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн нам, эвслийн нэрс:

-Иргэдийн оролцооны нэгдэл нам /ИОНН/

-Ард түмний Олонхийн Засаглал нам /АТОЗ/

-Зүй ёс нам

-Монгол Шинэчлэлт нам

-Эх орон нам

-Ард түмний хүч нам

-ХҮН нам

-Монголын либериал ардчилсан нам

-Иргэний хөдөлгөөний нам

-Эх орончдын нэгдсэн нам

-Үнэн ба зөв нам

-Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам

-Социал демократ нам

-Ардчилсан нам

-Үндэсний эвсэл

-Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам

-Шинэ нэгдсэн эвсэл /Шинэ нам, Монголын Уламжлалын нэгдсэн нам эвсэл/

-Монгол Консерватив нам

-Дэлхийн монголчууд нам

-Ардчилал шинэчлэлийн нам

-Гэр хороолол хөгжлийн нам

-Бүгд найрамдах нам

-Их Эв нам

-Монголын хүний төлөө нам

-Монголын либериал нам

-Иргэний зориг ногоон нам

-Хөгжлийн хөтөлбөр нам

-Монгол Ардын нам

-Эрх чөлөөний эвсэл нам /Зон олны нам/ юм.

Хүлээн авсан мөрийн хөтөлбөр нь холбогдох хуулийн шаардлага хангаагүй тохиолдолд ирэх сарын 10-ны өдрийн дотор тухайн нам, эвсэлд мэдэгдэж, тухайн сарын 12-ноос 17-ны өдрүүдэд зөвлөмж өгч, зөрчлийг засуулна.

Үндэсний аудитын газар ирэх сарын 26-нд нам эвслүүдийн мөрийн хөтөлбөрт гаргасан дүгнэлтийг нэгтгэн Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх билээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу