Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз (МҮОНРТ)-ийн гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалт өнөөдөр (2024.03.25) болно.

Сонгон шалгаруулах комиссоос нэр дэвшигчдэд дараах шаардлагыг тавьжээ. Үүнд, 

  • Монгол Улсын иргэн байх,
  • Улс төрийн нам, байгууллагын гишүүнчлэлгүй байх,
  • Сүүлийн 2 жилд улс төрийн нам, түүний харьяа байгууллагад орон тооны ажил, албан тушаал эрхэлж байгаагүй,
  • Бусад радио, телевизэд хөрөнгө оруулагч, эсхүл сүүлийн хоёр жилийн хугацаанд хөрөнгө оруулагч байгаагүй,
  • Ял шийтгэлгүй байх гэсэн байна. 

МҮОНРТ-ийн гүйцэтгэх захиралд,

  • Ц.Ганхуяг
  • С.Адъяасүрэн
  • Р.Гандиймаа
  • Г.Чоглоонамжил
  • С.Баярмөнх
  • Г.Гэрэл
  • Э.Бат-Эрдэнэ
  • Т.Батзориг
  • Д.Наранцэцэг
  • О.Гомбожав гэсэн 10 хүн нэр дэвшээд байна.

УИХ-аас томилогдсон Үндэсний зөвлөлийн гишүүд дээрх нэр дэвшигчдийг сонгон шалгаруулах юм.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу