“Парис-2024” зуны олимп болон паралимпын наадмын үеэр 45 мянган хүн сайн дурын ажил эрхлэх боломжтой юм. Тэдгээр сайн дурын ажилтны бүртгэх ажлыг зохион байгуулах хорооноос эхлүүлсэн байна.

Бүртгэл энэ оны тавдугаар сарын 3 хүртэл үргэлжэх юм. Хамрагдахын тулд дараах гурван шаардлагыг хангасан байх шаардлагатай аж. Үүнд:

– 2024 оны нэгдүгээр сарын 1-ний байдлаар 18 нас хүрсэн байх,

– Франц, англи хэлний аль нэгээр ярьж чаддаг байх,

– 2024 оны долдугаар сарын 12-ноос есдүгээр сарын 10-ны хооронд дор хаяж 10 өдөр ажиллах боломжтой байх,

Хэрэв та эдгээр шаардлагыг хангаж байгаа, сайн дурын ажилтнаар өөрийгөө сорихыг хүсэж байвал https://www.paris2024.org/en/volunteers  хаягаар зочлон мэдээлэл авах боломжтой гэж зохион байгуулагчдын зүгээс мэдэгдэжээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу