Сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн ДАШТ Энэтхэг улсад үргэлжилж байна. Тус тэмцээнд манай улсаас найман боксчин оролцож байгаа юм. Тэдний гурав нь өчигдөр медалийн төлөө өрсөлдсөний хоёр нь медалийн болзол хангаад байна.

Өчигдрийн тухайд ОУХМ Л.Алтанцэцэг Узбекистаны тамирчин Ф.Фозиловаг 5:0 оноогоор ялсан. Дараа нь ОУХМ О.Есүгэн Италийн тамирчин С.Чараабид 0:5 оноогоор ялагдсан юм. Харин ОУХМ М.Энхжаргал Италийн тамирчин О.Савчукийг 5:0-ээр ялж, дэлхийн медальтан боллоо.

Ялалт байгуулсан М.Энхжаргал, Л.Алтанцэцэг хоёр маань өнөөдөр мөнгөн медалийн төлөө өрсөлдөнө. Л.Алтанцэцэг Мароккогийн боксчин Ясмин Моутактитай, М.Энхжаргал Колумбын тамирчин Ени Ариастай таарчээ.

Тэдний ялсан нь дэлхийн аваргын төлөө өрсөлдөх болзлоо хангах юм. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу