Монголын үндэсний олон нийтийн радио телевиз (МҮОНРТ)-ийн захирлын сонгон шалгаруулалт өчигдөр болж (2024.03.25) өндөрлөв. Тус сонгон шалгаруулалтад Ц.Ганхуяг, С.Адъяасүрэн, Р.Гандиймаа, Г.Чоглоонамжил, С.Баярмөнх, Г.Гэрэл, Э.Бат-Эрдэнэ, Т.Батзориг, Д.Наранцэцэг, О.Гомбожав нарын арван хүн нэр дэвшиж, Г.Гэрэл хоёр шатны шалгаруулалтад оноогоор тэргүүлж, МҮОНРТ-ийн захирлаар сонгогдлоо.

Тэрбээр Монгол Улсын Их сургуулийн Олон Улсын сэтгүүлч мэргэжлээр төгсөж, ажлын гараагаа МҮОНРТ-ээс эхэлж байсан юм.

Мөн улсад 16 жил ажиллах хугацаандаа,

    • МҮОНР-д идэвхтэн сурвалжлагч
    • Шинэ долгион радио станцад хөтлөгч
    • Eagle телевизэд хөтлөгч, редактор
    • МҮОНТ-д хөтлөгч, редактор
    • МҮОНТ-д Өглөөний нэвтрүүлгийн албаны дарга
    • Эх орон телевизийн гүйцэтгэх захирал
    • МҮОНТ-д Нийгмийн нэвтрүүлгийн редакцийн ерөнхий редактор
    • МҮОНТ-ийн Нэвтрүүлгийн бодлого төлөвлөлтийн албаны дарга
    • МҮОНТ-ийн дэд захирал зэрэг ажил үүргийг гүйцэтгэж байсан юм.

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу