Нэгэн иргэн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт дэх мах боловсруулах үйлдвэрт, зудын улмаас зүй бусаар хорогдсон малын махаар бөөрөнхий мах хийж байгаа үйл явцын бичлэг хийж, цахим сүлжээгээр цацсан билээ.

Нийслэлийн холбогдох байгууллагуудаас дээрх дүрс бичлэгийн мөрөөр тус үйлдвэрт шалгалт хийхэд зудын улмаас зүй бусаар хорогдсон малын махаар бөөрөнхий мах хийж байсан нь тогтоогджээ.

Улмаар БНХАУ-ын иргэний хөрөнгө оруулалттай, “Монгол бугат тал нутгийн хүнс” компанийн үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоож, битүүмжилсэн байна.

Мал эмнэлгийн ерөнхий газраас энэ мэт гарал үүсэл тодорхой бус, сэжиг бүхий 60 гаруй тонн махыг хяналт, шалгалт хийж, устгалд оруулж буй аж. Зүй бусаар хорогдож үхсэн малын махыг цэвэрлэж, нууцаар оруулж ирж, хоолны газруудад нийлүүлж байж болзошгүй тул иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулав.

Э.ЭГШИГЛЭН

1 сэтгэгдэл

  1. Гөлөгнүүд ажилаа хийхгүй харсан ч хараагүй юм шиг бдаг хар лаларууд ажилаа хий чадахгүй бол далд орцогоо новшнуудаа заавал иргэн ил болгож бж очдог наад муу өмхий хужаануудаа хөөж гаргаач

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу