БНХАУ-аас контейнер юань орж ирсэн тухай бичлэг болон зураг цахим сүлжээнд цацагдаад буй. Тодруулбал, контейнер дотор өрсөн цаасан хайрцгийг задлахад юань гарч ирж байгаа бичлэг цацаж, түүнийг “сонгуульд зориулсан мөнгө” хэмээн гарчиглан оруулсан байгаа юм.

Уг асуудлаар бид Замын-Үүд дэх Гаалийн газрын дарга О.Цэенрэгзэнгээс тодруулахад тэрбээр “Манай Замын-Үүдийн гаалийн газраар тийм ачаа бүхий контейнер нэвтрээгүй байна. Монгол Улсад 39 боомт бий. Үүнээс манай хилээрнэвтрээгүй” хэмээн хэлсэн юм. 

Цагдаагийн байгууллагаас тодруулахад мөн л энэ тухай мэдээлэл бүртгэгдээгүй гэв. 

Бид мэдээллийг Гаалийн ерөнхий газраас тодруулахаар ажиллаж байна.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу