Башкирийн Эрүүл мэндийн сайд Айрат Рахматуллин өөрийн Telegram сувгаараа дамжуулан бүс нутгийн тамхи татах дуртай нэгэн оршин суугч сэтгэцийн хүнд өвчин тусаж, сэтгэцийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан талаар ярьжээ.

Тэрбээр “Бүгд найрамдах улсын клиникийн сэтгэцийн эмнэлгийн эмч нар тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан нэгэн эрэгтэй хэсэг хугацаанд ухаан нь орж гаран, хий юм хараад байгааг тэмдэглэжээ.

Мэргэжилтнүүд лабораторийн шинжилгээгээр өвчтөний биед никотины агууламж хэт өндөр байгааг тогтоогдсон байна. Сэтгэцийн эмч өвчтөнтэй ярилцаж, байнга вейп буюу электрон тамхи татдаг байсныг нь олж мэджээ.

Айрат Рахматуллин “Электрон тамхи татах үед хүний биед маш олон төрлийн аюултай бодис нэвчин ордог” хэмээн онцолсон байна. Тэрбээр “Эдгээрийн нэг болох акролейн нь туйлын хортой бодис юм.

Электрон тамхины хэрэглээ нь тархины хөгжлийг удаашруулж, ой санамж, анхаарал төвлөрөл, өөрийгөө хянах чадварыг сулруулж, мэдрэлийн системд муугаар нөлөөлдөг. Мөн дархлаа сулрах, уушги, зүрхний эд эсийг гэмтээх, цаашлаад танин мэдэхүйн сулралд хүргэдэг” гэж нэмж хэлжээ.

Эх сурвалж: RIA NOVOSTI
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу