Москвагийн Басманный шүүх Украины Аюулгүй байдлын албаны дарга Василий Малюкийг террорист халдлагатай холбогдуулан баривчлах шийдвэр гаргажээ. Шүүхээс тодруулснаар, түүнийг баривчлах шийдвэр гаргасан нь гуравдугаар сарын 22-нд “Крокус сити Холл”-д болсон террорист халдлагатай холбоогүй юм байна.

Тус шүүх мөн гуравдугаар сарын 26-нд Гүржийн иргэн Александр Инасаридзег Крымын гүүрэн дээр террорист халдлагатай холбогдуулан баривчлах шийдвэр гаргажээ.

Малюкийг холбооны болон муж хоорондын эрэн сурвалжлагдаж буй хүмүүсийн жагсаалтад оруулсан байна. Түүнийг ОХУ-ын Эрүүгийн хуулийн 205 дугаар зүйлд зааснаар “террорист халдлага үйлдсэн” хэрэгт буруутгаж байгаа аж.

Өмнө нь Малюк 2022 оны аравдугаар сард “Крымын гүүрэн дээр гарсан террорист халдлагыг Украины Аюулгүй байдлын алба гар хийцийн тэсрэх төхөөрөмж ашиглан зохион байгуулсан” гэж мэдэгджээ.

Тэрбээр мөн Дээд Радын депутат асан Илья Кива, Оросын цэргийн сурвалжлагч Владлен Татарский болон бусад хүмүүсийн амь насанд халдах оролдлогын талаарх мэдээллүүдийг дэлгэж байсан аж.

Эх сурвалж: TASS, LENTA
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу