Монголын сонирхогчдын хөлбөмбөгийн хамгийн том “Bud Cup 2024” тэмцээнийг “Спортын түншлэл гэрэлт ирээдүй” ХХК зохион байгуулахаар болжээ. 
Энэхүү тэмцээн Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлж буй байгууллагууд, хамт олон, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн дунд хөлбөмбөгийн спортын тогтмол тэмцээн болон бусад арга хэмжээнүүдийг зохион байгуулах, амралтын өдрийг хамт олны эерэг уур амьсгал бүрдүүлсэн шинэ соёлыг түгээх зорилготой юм.
May be an image of 2 people, people playing football, people playing soccer and text that says 'tv ISER PANELS 2'
Тэмцээнд мэргэжлийн Лигийн тоглогчдоос бусад бүх оролцогчдод нээлттэйгээрээ онцлог юм. Тэмцээн 15-ийн хэмээн алдаршсан Баянзүрх Дүүргийн 15-р Хорооны хөлбөмбөгийн стандарт талбай дээр амралтын өдөр бүр явагдана.
Долоон хоног бүр 10 багийн хооронд “BUD Cup 2024” явагдах бөгөөд дараачийн долоо хоногт шинэ 10 баг гэсэн зарчмаар явагдана. Сарын эцэст долоо хоног бүрийн аваргууд Аваргуудын Лигийн тэмцээнтэй аж.
А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу