Нийслэлд их хэмжээний цас орж, цасан шуурга шуурсны улмаас “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүрэх хурдны замд олон машин мөргөлдөж, авто тээврийн ноцтой осол гарчээ. 

Өнөөдөр (2024.03.27) өглөө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүртэлх тууш зам руу орох хэсэгт 17 хүртэлх тооны автомашин мөргөлдсөн гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдэж, шалгалтын ажиллагаа явуулж байгаа талаар Тээврийн цагдаагийн алба (ТЦА)-наас мэдээллээ.

Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж, үзэгдэх орчин хязгаарлагдмал болох, замын зорчих хэсэгт халтиргаа, гулгаа үүсэх нөхцөл байдал үүсэж байгаа тул ТЦА-наас жолооч нартаа

    • Тохиромжтой хурдыг сонгох,
    • Хажуу, хоорондын зайг зөв барьж явах,
    • Хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөн байрлан явах үйлдлийг зөв гүйцэтгэх,
    • Аюул бүхий хэсэгт гүйцэх, гүйцэж түрүүлэх үйлдэл хийхгүй байх,
    • Шил арчуур, цан үлээгүүр зэрэг техникийн бүрэн байдлыг хангасан байх,
    • Зайлшгүй зогсолт хийсэн тохиолдолд бусдад анхааруулах, аюулгүй байдлыг бүрэн хангаж хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу